Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-12 13:15 GMT+8

Баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 11-нээс 15-ныг хүртэл эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 99 тоот, 104 тоот тушаалын дагуу нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана.

Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж.  Баяр наадмын үеэр бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 471 санал өгсөн байна.

Дээшээ