Туркууд S-400 пуужингийн системийг 2020 онд бүрэн суурилуулж дуусгана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-16 09:10 GMT+8

Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Оросын агаараас хамгаалах S-400 пуужингийн системийг 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд эх нутагтаа бүрэн суурилуулж дуусгана гэдгээ өчигдөр мэдээллээ.

Сүүлийн дөрвөн хоногийн турш уг зэвсгийн хэсгүүдийг Турк улс руу зөөвөрлөөд байна. S-400 нь нисдэг бүх төхөөрөмж буюу онгоцноос эхлээд далавчит пуужинг хүртэл устгах чадалтай.

Туркийн худалдан авалт нь НАТО-гийн гишүүн орнууд тэр дундаа АНУ-ын эрх баригчдын дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Вашингтоны засаг захиргаа Туркийн тал худалдан авалт хийсэн тохиолдолд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авна гэж анхааруулж байсан удаатай.

АНУ-ын зүгээс Оросоос зэвсэг худалдан авах шийдвэрээ өөрчлөөгүй Турк улсыг F-35 онгоцны төслөөс хассан гэдгээ мэдэгдэв.

Ерөнхийлөгч Эрдоган худалдан авалтынхаа талаар “S-400 систем нь манай улс руу дайрахыг хүссэн этгээдүүдийн эсрэг өөрсдийгөө хамгаалах хамгийн хүчтэй хамгаалалтын зэвсэг юм. Тиймээс бид ОХУ-тай хамтран гэрээ байгуулсан. Цаашид энэ ажил үргэлжлэх болно” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 254 санал өгсөн байна.

Дээшээ