Зургаагийн даваа: Э.Оюунболд П.Бүрэнтөгс нар шөвгийн 8-д үлдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-12 16:09 GMT+8
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. 

ЗУРГААГИЙН ДАВААНЫ ДҮЙЗ

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

Зургаагийн даваанд:

  • Улсын Аварга Н.Батсуурь аймгийн арслан Ж.Ням-Эрдэнээр зургаа давж, дунд шөвөгт шалгарлаа.
  • Улсын Аварга Ч.Санжаадамба аймгийн арслан А.Даваанямаар зургаа давж, дунд шөвөгт шалгарлаа.
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын Арслан Ц.Содномдорж шинээр Начин цолны болзол хангасан аймгийн хурц Арслан Б.Орхонбаяраар зургаа давж, дунд шөвөгт шалгарлаа.
  • Улсын Харцага Б.Бат-Өлзий, Улсын Начин Д.Анар нар хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд тунаж барилдахаар боллоо. 

УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД

  • Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном
  • Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар
  • Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр
  • Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  • Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням
GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ