Жил жилийн наадмын хамгийн олон үзэгчтэй морины уралдаан бол хурдан соёолонгийн уралдаан.
Хүй долоон худагийн дэнж айрагдсан соёолонгийн хөлсийг авч, тоосонд нь дарагдах гэсэн олны хөлд дарагддаг.
Уламжлал ёсоор өнөөдөр хурдан соёолонгийн уралдаан үзэх гэсэн наадамчин олон 05.30 цагаас эхлэн үзэгчдийн суудлыг дүүргэсэн төдийгүй уралдааны дараа нэлээд бужигнаан болсон юм.
Соёолонгийн уралдааны үеэр хамгаалалтыг бусад уралдаанаас нэмэгдүүлдэг. Учир нь иргэд уралдаж ирсэн морьд руу дайрах, уяачид болон иргэдийн дунд маргаан дэгддэгтэй холбоотой.
Хөлсөлгөөний хашаанаас айргийн таван морийг гаргах үед хөлсийг нь авах гэсэн иргэдийг цагдаа нар хашиж, иргэд ч дайрдаг дүр зураг жил бүрийн наадмаар харагддаг юм. Энэ жил мөн л энэ жишиг давтагдаж, дайралт, орилооноос айсан уяач хүүхдүүд уйлсан.
Морь уруу нь учир зүггүй дайрах иргэдийг зарим уяач ташуурдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхэд хөгшидгүй айргийн гэлтгүй уралдсан соёолон бүрд хүрэх гэж чармайна. Өнөөдрийн уралдааны дараа бидний харснаар нэг хүн моринд өшиглүүлнэ лээ.
Соёолонгийн уралдааны дараа бэлтгэсэн фото болон видеог хүргэж байна.