Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан наадмын нээлтийн дараа зүлэг ногоон дэвжээнээ эхэлж, 512 бөх хүчээ үзлээ.
Энэ жилийн наадамд аварга цолтой зургаа, арслан цолтой найман бөх зодоглов. Залуу бөхчүүдээс гадна гарьд, заан гээд туршлага ихтэй ахмад бөхчүүд барилдсан юм.
НЭГИЙН ДАВААНЫ ОНЦЛОХ БАРИЛДААНУУДЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Улсын заан Ц.Мягмарсүрэн хоёрын даваанд Төв аймгийн харцага М.Жамсрандоржид өвдөг шороосон. Өнөө жилийн хоёрын даваанд Улсын цолтой 88 бөх үлдсэн бол есөн залуу бөх барилдав. Улсын заан Ц.Мягмарсүрэн хоёрын даваанд Төв аймгийн харцага М.Жамсрандоржид өвдөг шороодсон юм.
ХОЁРЫН ДАВААНЫ ОНЦЛОХ БАРИЛДААНУУДЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Улсын начин Д.Анар гурвын даваанд аймгийн хурц арслан С.Очирбатаар давсан.
Начин Д.Анар энэ жил заал танхимын барилдаанд 2 түрүүлж, 1 үзүүрлэсэн амжилттай юм. Улсын начин Д.Анар гурвын даваанд аймгийн хурц арслан С.Очирбатаар давсан. Начин Д.Анар энэ жил заал танхимын барилдаанд 2 түрүүлж, 1 үзүүрлэсэн амжилттай байгаа юм. Харин Улсын харцага О.Хангай аймгийн арслан Х.Батбаярыг гурвын даваанд өвдөг шороодууллаа. Түүний барилдаан гурвын давааны хамгийн хурдан буюу 45 секундэд өндөрлөсөн барилдаан боллоо.
ГУРВЫН ДАВААНЫ ОНЦЛОХ БАРИЛДААНУУДЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Цэргийн заан О.Батжаргал Улсын Дархан Аварга Г.Өсөхбаяраар дөрөв давсан. Улсын Арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Ц.Сандагдоржид дөрвийн даваанд өвдөг шороодсон . Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн заан Н.Энхжаргалаар дөрөв давлаа. Дөрвийн даваанд 64 хүчтэн үлдсэнээс 36 нь улсын цолтой бөхчүүд байв.
Тавын даваанд таван начин цолтон төрж, хоёр начин цолоо баталж, чимэг нэмлээ. Улсын харцага О.Хангай тавын даваанд Улсын Начин Д.Цэрэнтогтохд өвдөг шороодсон юм. Энэ даваанд нийт 20 улсын цолтон үлдсэн.
ТАВЫН ДАВААНЫ ОНЦЛОХ БАРИЛДААНУУДЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Улсын Аварга С.Мөнхбат Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатартай зургаагийн даваанд барилдаж, гайхалтай барилдаан үзүүлсэн юм.
ЗУРГААГИЙН ДАВААНЫ ДҮЙЗ
Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/
Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/
Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/
Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/
Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/
Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/
ЗУРГААГИЙН ДАВААНЫ ОНЛОХ БАРИЛДААНУУДЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Долоогийн даваанд бөхчүүд учраа бөхөө дараах байдлаар амлалаа.
- Улсын Аварга Н.Батсуурь хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын Аварга С.Мөнхбатыг
- Улсын Арслан П.Бүрэнтөгс хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын Арслан Ц.Содномдоржийг
- Улсын Аварга Ч.Санжаадамба хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын Гарди Б.Гончигдамбыг
- Улсын Арслан Э.Оюунболд, шинээр улсын Харцага цолны болзол хангасан Улсын Начин Д.Анар нар тус тус тунан барилдахаар боллоо.
ДОЛООГИЙН ДАВААНЫ ОНЦЛОХ БАРИЛДААНУУДЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Улсын Аварга Н.Батсуурь Улсын Гарди Б.Гончигдамбаар найм давж үзүүр түрүүнд үлдлээ. Ингэснээр тэрээр хоёр жил дарааллан тэргүүн байрын төлөө шалгарч үлдэж байгаа юм. Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор найм давж, үзүүр түрүүнд үлдлээ. Улсын Аварга, "Хүч" спорт хорооны бөх Н.Батсуурь, Увс аймгийн харьяат, Увс нуур дэвжээний бөх, Улсын Арслан Э.Оюунболд нар үзүүр түрүүнд барилдав.
ЕСИЙН ДАВААНЫ ОНЦЛОХ БАРИЛДААНУУДЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХ
Зургаагийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин .Анар нар хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд тунаж барилдсан юм. Дорнод аймгийн харьяат Д.Анар давснаар Улсын харцага цолны болзол хангав.
ТАВ ДАВЖ, УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД
Хүчит бөхийн барилдааны наймын даваа эхлэхийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ цолтнуудад үнэмлэх, энгэрийн тэмдгийг нь гардуулав.
- Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар
- Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр
- Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням