ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВ, Н.ЖАНЦАННОРОВ НАРТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОВ
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нар болон бусад хүмүүст Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол, гавьяат багш, гавьяат жүжигчин олгов.
Ерөнхийлөгч Чингис хаан одонт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн бүтээлүүд Монголын хилээс хальсан гэдгийг бид бүгд сайн мэдэх билээ. Түүний бүтээл дэлхийн хөгжмийн салбарт цоо шинэ үзэгдэлд тооцогддог билээ гэсэн юм. Түүнийг Монголчууд бид “”Сэрн хамгийн их хүрсэн
Мөн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээлүүд үндэсний хэв маягийг орчин цагийн дүр төрхтэй амжилттай уялдсан, хөгжмийн салбарт шинэчлэл авчирсан, Н.Жанцанноров бүтээлээ туурвихын сацуу нийгмээ соён гэгээрүүлэх ажилд онцгой зүтгэл гаргасныг дурдлаа. Эдгээр хөгжмийн зохиолчид ард түмний сэтгэлд хүрсэн, олон сайхан сонгодог бүтээл туурвисан юм.
Мөн “Ацаг шүдний зөрөө” киногоороо танигдсан жүжигчин Д.Сүхбаатарт Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд гавьяат жүжигчин цол олгосонд олон нийт ихэд баярлан, "нүдээ олсон шагнал байна" гэцгээсэн юм.

НААДМЫН НЭЭЛТЭЭР ЭВ НАЙРАМДАЛ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛЭХИЙГ ЗОРЬЖЭЭ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааны Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллав. Тэрээр нээлтийг “Талын Монгол айл” дуугаар эхлүүлсэн юм. Бидний хойч ирээдүй тул зориуд хүүхдүүдээр энэ дууг дуулуулжээ. Тэрээр мэргэжлийн байгууллагатай түлхүү хамтран ажилласан гэдгээ онцолж байсан юм.
Тоглолтын агуулга өнгөрсөн жилтэй харьцуулахад драмчилсан гэхээсээ илүү дуу, бүжгийн үзүүлбэр зонхилсон мюзиклийн хэлбэртэй байв. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Улаанбаатар хотын 380 жилийн ой тохиож байна. Иймд түүхчилсэн үйл явцад тодорхой хэмжээний ач холбогдол өгч ажилласан гэдгээ зохион байгуулагчид онцолсон юм. Мөн Ү энэ жил наадмын өнгө будаг, тайзны засал чимэглэлд ихээхэн хөрөнгө зарж, уран бүтээлчдэдээ зориулан 800 гаруй хувцас шинээр захиалсан байна.

УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ
Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Улсын Арслан Э.Оюунболд Увс аймгийн харьяат, "Хүч" спорт хорооны бөх Улсын Аварга Н.Батсууриар ес давж энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүллээ.
Аварга Э.Оюунболд улсын наадамд хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын 24 дэх аварга боллоо. Мөн тэрээр Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргын дараа, Хэнтий нутгаас төрөн гарсан, хоёр дахь аварга болж байна.

УНААЧ ХҮҮХЭД УНАЖ БЭРТСЭНГҮЙ
Хүй долоон худагт хурдан морины уралдаан хязаалан насны уралдаанаар энэ сарын 10-нд эхэллээ. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажилладаг. "Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хамгаалалтыг өнгөрсөн жилийнхтэй адил стандартаар явуулж байна. Энэ жил уяач нар унаач хүүхдийн даатгалыг маш сайн хийлгэж байна. Хамгаалалтын хувцас хэрэглэлгүй гэсэн шалтгаанаар нэг ч хүүхэд бүртгэлээс хасагдаагүй. Жилд 400-500 орчим хүүхэд хурдан морь унадаг. Энэ жил 420 гаруй хүүхэд бүртгэсэн " гэж тус газрын дарга Н.Мандуул мэдээлсэн юм.
Хурдан морины уралдааны үеэр хүн эмнэлгийн машинууд уралдааны зам дагуу хоорондоо 5 км зайтай өртөөчилж байрлажээ. Тэд хүүхэд унасан тохиолдолд шуурхай тусламж үзүүлэхээр бэлэн байдалд ажиллаж байна. Уралдааны үеэр хэд хэдэн хүүхэд унасан ч хүнд бэртэл гэмтэл авсангүй.

НААДМЫН ӨДРҮҮДЭД ОЛОН АЛБАН ХААГЧ АЖИЛЛАВ
Баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 11-нээс 15-ныг хүртэл эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Тухайлбал, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 99 тоот, 104 тоот тушаалын дагуу нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьт эргүүл ажиллаж байгаа юм.
Хүй долоон худагт наадамлаж буй наадамчин олныг тав тухтай байлгах үүднээс тохижилт үйлчилгээний ажилтнууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж байна. Тэд өглөө үүр цайхтай зэрэгцэн буюу 04 цагаас орой хүний хөл татартал буюу ойролцоогоор 23.00 цаг хүртэл цэвэрлэгээ хийжээ.
Нийслэлийн тохижилт үйлчилгээний газрын 200 гаруй, Сонгинохайрхан дүүргийн салбарын ажилчид Хүй долоон худагт ажиллаж байна.

Энэ жилийн наадамд нийт 512 хүчит бөх зодоглов. Есийн даваа дуусаж, шинэ аварга Э.Оюунболд Ерөнхийлөгчөөс цолны үнэмлэх тэмдгээ удалгүй гардан авав. Дараа нь торгон цэргүүд Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордонд залснаар баяр наадмын албан ёсны үйл ажиллагаа өндөрлөв.