РАЛЛИ: Ориоль Мена шилдгээр тодров

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-13 14:40 GMT+8

“Торгоны зам” раллид оролцогчид уралдааны зургадугаар үе шат буюу Монголын нутаг дэвсгэр дээрх сүүлчийн үе шатыг удтал мартахгүй нь тодорхой. Үүний өмнө  эхний 10-т явж байсан тамирчдаас Баасан гарагийн уралдаан өндөрлөх үеэр ганцхан Сэм Сандерлэнд тэргүүлэх байр сууриа хадгалан үлдэж чадсан юм.

Тусгай зайн тэмцээний бариан дээр жинхэнэ хэлэлцүүлэг өрнөж, өрсөлдөгчид өөр хоорондоо хэн нь, хаана, чухам юун дээр алдаж, нөхцөл байдлаас хэрхэн сугарч гарч чадсанаа ам уралдан ярьцгаасан билээ.

Нэг л зүйлийг баттай хэлэхэд, хурдны хязгаарын бүсийг гаталж дууссаны дараа мотоциклтой тамирчдын тэргүүн эгнээнийхэн алдаа гаргаж, уралдааны замаас нэлээд зүүн тийшээ буюу буруу чиглэлээр давхисан байна. Цаашдын бүх үйл явдал оролцогчид алдаа гаргаснаа хэр түргэн ойлгож, буруу маршрут сонгосныхоо үр дагаврыг хэр хурдан арилгаснаас шалтгаалан өрнөсөн бөгөөд үнэндээ “Мото” төрлийн эхний аравт яваа тамирчид буруу тооцоолж өрсөлдөгчдөдөө боломж олгосон ч нөхцөл байдлыг өөртөө ашиглаж чадсан нь цөөхөн байлаа.  

Хамгийн шуурхай сэргэлэн нь заводын Red Bull KTM багийн Сэм Сандерлэнд байж таарав. Тэмцээнийг тэргүүлж явсан тэрбээр уралдааныхаа замд буцан орж, барианы газрыг чиглэн давхисан билээ. Барианы газар хүртэлх 100 км зайд Британийн энэхүү тамирчин тэргүүлж явснаа хурдаа алдаж, өмнөө гарсан Испанийн мотоциклчин Ориоль Менагаас хоёр минут хоцорсон үзүүлэлтээр тусгай замын зайг туулж өндөрлөсөн юм.

Тэгвэл Сэм Сандерлэнд яагаад хурдаа хасав аа? Магадгүй, энэ нь тактикийн алхам байсан байж болох. Өмнөө нэг эсвэл бүр хоёр өрсөлдөгчөө гаргаснаар Сандерлэнд дараагийн үе шатны уралдаанд гарааны илүү ашигтай байр эзэлнэ гэж тооцоолсон уу? Гэтэл хоёр минутын алдагдал гэдэг түүний хувьд том хохирол. Сандерлэндийн алдааг давтсан тамирчдыг бус харин энэ алдааг давтаагүйг нь нэрлэе. Тэд бол заводын баг Hero Motorsports-ын тамирчин Ориоль Мена, "хувиараа оролцогч” гэгдэж буй Польшийн тамирчин Адам Томичек нар байв.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ