РАЛЛИ: Корнехогийн гурван цагийн торгууль

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-13 16:00 GMT+8

Чилийн тамирчин Хосе Корнехогийн үр дүнгийн хүснэгтэд бүхэл бүтэн гурван цагийн торгууль бичигдэв. Яагаад түүнийг торгов?

Honda багийнхны хувьд энэ нь уй гунигтай төгсгөл бүхий адал явдал гэхээр.  “Торгоны зам” раллийн 4-5 дахь тусгай зайнууд мотоциклчдын туулж өнгөрүүлсэн  хоёр өдрийн марафоны үе шатны хувьд нэлээд чухал хэсэг байлаа.  Дөрөвдүгээр үе шат өндөрлөх үеэр Honda-гийн тамирчин Кевин Бенавидесийн мотоциклын урд тоормос эвдэрч, жагсаалаас гарч ямар нэгэн байдлаар засах шаардлагатай болсон билээ. Асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбар тэдэнд байсан ч хамгийн муу хувилбарыг сонгосон болж таарсан нь харамсалтай.  

Корнехогийн мотоциклын урд тоормосыг Бенавидесийн Honda-д шилжүүлэн тавьсан бөгөөд маргааш өдөр нь Хосе ажиллагаагүй тоормостой гараагаа эхэлж хэдэн километр газар яваад зогсон 11 минут саатсан юм. Дараа н чили эр маань мотоциклын төрөлдөө тэргүүлэгчдийн хурдаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж байснаа яг барианд орохын даваан дээр дахин зогсолт хийж 10 минут саатан эцэгт нь салгасан урд тоормостойгоор барианд орж иржээ.

Корнехогийн мотоциклын эвдрэл ид шидийн гэмээр засагдаж, ганцхан мотор нь ажиллаж байгаа атлаа барианд орж ирж чадсан нь шүүх бүрэлдэхүүн түүнийг техникийн хориотой тусламж авсан байх гэж сэжиглэхэд хүргэжээ. Чилийн тамирчин түр зогсоод шинэ мотороо тавин тусгай зайг туулсныхаа дараа эвдэрхий тоормосоо буцааж тавиад барианд орж ирсэн гэж тэд үзсэний дүнд Корнехо харин ч тэмцээнээс хасагдалгүй, гурван цагийн торгуультай энэ хэргээс хөнгөхөн мултарчих шиг болов.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 260 санал өгсөн байна.

Дээшээ