Наадмын өдрүүдэд 606 эх амаржжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
М.Жаргал GoGo.mn

2019-07-15 11:40 GMT+8

Наадмын амралтын үеэр эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллалаа.

2019 оны долоодугаар сарын 11,12- ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна.

Харин Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилжээ. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилсон байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар халуун хэвээр үргэлжлэх тул хүүхдүүд, настнууд наршихаас сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ