“Торгоны зам – 2019” олон улсын уралдааны талаар мэдээлж буй http://www.silkwayrally.com/news сайтад уг уралдаан эхлэхийн өмнөхөн бичсэнээр бол олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнд 36 орны 97 төлөөлөгч оролцохоор гараандаа хзрэлцэн ирсэн байна. Энэ бол уралдааны түүхэн дэх шинэ дээд амжилт юм. Үүнээс гадна уг уралдааны түүхэнд анх удаа хоёр болон дарвөн дугуйт мотоцикл хөлөглөсөн тамирчид орж ирсэн нь тэмцээний нэгээхэн онцлог болохыг үүний өмнө мэдээлсэн билээ.
Энэ удаагийн уралдаанд хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа төрөл нь 54 экипаж бүхий Жип машины тамирчид байна. Энэ том бүрэлдэхүүнд ороцргчдын нэрсийн жагсаалтын эхэнд өнгөрсөн оны уралдааны ялагч Язид Аль-Ражибичигджээ. Саудын Арабын энэ тамирчны хошой аваргын алдрын төлөөх тулааны гол өрсөлдөгч нь Катарын тамирчин Нассер Аль-Аттиябөгөөд тэрбээр өнгөрсөн жилийнхээ ялагдлыг залруулж, даагаа нэхэх нь дамжиггүй билээ.
Энэ жил дээрх хоёр өрсөлдөгчийн хөлөглөж буй гол унаа нь Toyota Hiluxбөгөөд Аль-Ражигийн Торгоны зам дахь хамтрагчаар Эрик ван Лунявж байна.
Тулалдаанд бас өнгөрсөн удаагийн уралдааны хэд хэдэн шатанд өндөр амжилтаа гайхуулсан ч техникийн асуудлаар дүүрэн байсан Францын тамирчин Мэттью Серрадориоролцож байгаа. Тэрбээр олон өдөр үргэлжилж буй энэ удаагийн тэмцээнд шагналт байрын төлөө шийдэмгий өрсөлдөж байна.
Эрхүү хотоос эхэлсэн гараанд бас Брайс Мензисийн нэр байгаа бөгөөд Америкийн энэ тамирчин хоёр жил завсарасны дараа өмнөх үеийн Peugeot 3008-оор “зэвсэглэн” тулаанд орж байгаа билээ.
Өнгөрсөн оных шигээ урьдчилсан бэлтгэлгүйгээр явцын дунд 12 экипаж бүрдүүлсэн Оросын шигшээ багийг Петербургийн Андрей Рудскойтологойлж байгаа бөөөд тэрбээр хурдны хэмнэлээр бусдаасаа юугаар ч дутахааргүй өмнөх үеийн G-Force Barsмашин хөлөглөн уралдаанд оролцох юм.
Туршлагатай рейдчидтэй Оросын гурван аварга Сергей Успенский, Евгений Суховенко,Алексей Игнатовнар өрсөлдөх бөгөөд Алексей Игнатовын хувьд ГАЗель NEXTавтомашин хөлөглөж байна.
Оросын хөгжөөн дэмжигчид Т3 төрлийн тэмцээнд ихээхэн найдлага тавьж байгаа бөгөөд хамгийн их дэмжиж буй нь Екатеринбургийн тамирчин Сергей Карякинюм. Мөн энэ төрөлд Оросын эмэгтэйчүүдийн цорын ганц төлөөлөл Татьяна Сычёваоролцож байгаа билээ.
“Торгоны зам” олон улсын раллийн “Амьд сахиус” хэмээн оросуудын хүндэлдэг Алс Дорнодын Сергей Шалыгинэнэ жил уралдааны гараанд ес дэх удаагаа байраа эзэлсэн. Хосгүй шагналын эзэн тэрбээр “Торгоны зам” тэмцээний нэгэнд нь ч алгасалгүй оролцож байгаа билээ.