Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд тус алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өсчээ.
Нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн байна. Амь нас нь хохирсон хүний 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн:
- 8 нь зорчигч хэлбэрээр,
- 4 нь явган зорчигч хэлбэрээр
Гэмтсэн хүний:
- 28 нь зорчигч,
- 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна.
Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байна. Гэвч 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарчээ. Харин хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.