2019 оны раллид мотоциклын төрөл анх удаа нэмэгдсэн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-15 15:00 GMT+8

Долдугаар сарын 6-нд анхны гараагаа авч Эрхүүгээс Байгал нуурыг чиглэн хөдөлсөн “Торгоны зам - 2019” олон улсын раллийн ес дэх удаагийн нийт 10 үе шаттай уралдаан долдугаар үеийн тэмцээнээрээ амжилттай үргэлжилж байна.

Ангар мөрний эргээс  холгүй орших Сперанскийн талбайд зассан өндөрлөгт нээлтийн үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин энэ тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч  халуун мэндчилгээ дэвшүүлснийг уралдаанд оролцогчдод уламжилсан билээ.

Мөн энэ үеэр “Торгоны зам” олон улсын раллийн төслийн удирдагч Владимир Чагин, түүний орлогч Фредерик Лекиен нар уралдаанд оролцогчдод баяр хүргэж амжилт хүсэн үг хэлсэн юм. Тухайлбал, Владимир Чагин хэлсэн үгэндээ “Орос - Монгол - Хятад гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан нэн бартаатай ч маш сонирхолтой энэ тэмцээнд өөрийн биеэр дуртайяа оролцох сон” гэж хүслээ илэрхийлсэн бол Фредерик Лекиен “2019 оны ралли зөвхөн оролцогчдодоо төдийгүй энэ адал явдлыг алдалгүй даган цэнхэр дэлгэцээрээ үзэж буй дэлхийн 190-ээд орны телевиз үзэгч, хөгжөөн дэмжигчдэд нь мартахын аргагүй сонирхолтой аялал болно” гэж үзэж байгаагаа тэмдэглэн хэлсэн билээ. Түүний өгүүлснээр бол “Ес дэх  удаагийн раллийн төрөл ангилалд энэ жил анх удаа мотоциклын төрөл нэмэгдсэн бөгөөд энэ уралдаан нэг ёсондоо Олон улсын мотоциклын холбоо (FIM)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь үе шат болон үргэлжилж байгаа гэсэн үг. Тэгэхээр уг уралдаан үнэхээр үзүүштэй өрсөлдөөн болох нь дамжиггүй” аж.

Үнэхээр “Торгоны зам” олон улсын раллийн энэ удаагийн уралдаанд мотоциклын тамирчид анх удаагаа хүчээ сорьж байгаа төдийгүй тусгай зайн удаа дараагийн тэмцээний түүхэнд хоёр болон дөрвөн дугуйт мотоциклчид өрсөлдөх юм. Тиймээс шинэ төрөл ангиллаа дагаад оролцогчдын бүрэлдэхүүнийг нь авч үзсэн ч дэлхийн хамгийн хүчтэй тамирчид багтсан бөгөөд тэдний нэрсийн жагсаалтанд “Энэ нь л арай сул” гэхээр нэгээхэн ч хүн байхгүй гэдгийг тэмцээн зохион байгуулагчид тэмдэглэж байсан билээ. Энэ бол тэдгээр хүчирхэг тамирчдын тоонд манай тамирчид ч зүй ёсоор багтаж байгаагийн илрэл хэмээн бахархан тэмдэглэхэд таатай байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 237 санал өгсөн байна.

Дээшээ