Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-07-15 21:27 GMT+8

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бурхны оронд заларчээ.

Түүнд Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

Б.Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-д Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн.

1972 онд Улаанбаатар хотын "Багш нарыг бэлтгэх сургууль"-ийн хөгжмийн багшийн анги.
1983 онд ОХУ-ын Свердловск хотод Уралын хөгжмийн дээд сургуулийг Хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргэсэн.
1972-1975 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургууль Хөгжмийн багш
1983-1986 онд Хөгжим бүжгийн коллежид Хөгжмийн онолын багш
1986-1987 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолч
1997-1998 онд Ардын дуу бүжгийн улсын чуулгад Концертмейстер, Найрал дууны багш
1998-2001 онд Монголын хөгжмийн зохиолчдын хороод Нийтийн дуу, Дан хөгжмийн зөвлөлийн эрхлэгч
2001-2002 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын Уран сайхны удирдагч
2002-2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолчоор тус тус ажиллаж байсан.
 .
1973 оноос уран бүтээлээ эхэлсэн. “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон арван бүтээл ард түмний хүртээл болсон.  
 
1986 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал
1992 онд Монгол Улсын Төрийн шагнал
2002 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн
2005 онд "Чингис хаан" одонгоор тус тус шагнагдсан билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 237 санал өгсөн байна.

Дээшээ