Ираны цөмийн хөтөлбөр дэх хоригуудыг эргэж харахыг хүсэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-07-16 09:36 GMT+8

Их Британийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жереми Хант Ираны цөмийн хөтөлбөрийн ээдрээг задалж, тус улсад тавьсан хориг арга хэмжээнүүдийг зөөллөх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэнийг ВВС дамжуулав

Тэрээр Европын холбооны Гадаад хэргийн сайд нартай Бруссельд уулзах үеэрээ энэ талаар дэлгэрэнгүй ярихаа мэдэгдсэн юм.

Өнгөрсөн онд энэ хэлэлцээрт АНУ татгалзсан хариу өгсөн юм. Хэлэлцээр ёсоор Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарласнаар эдийн засгийн хоригуудыг намжаах боломжтой болох юм. Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг Их Британи олзолсны дараа хориг арга хэмжээнүүдийг чангаруулсан билээ.

Ноён Хант өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ тус онгоцыг Хааны тэнгисийн цэргийн хүчин саатуулсан байна. Энэ тээвэрлэлт нь Сирид нефть нийлүүлэх зорилгогүй байсан гэдгийг нотолбол Их Британи хөлөг онгоцыг чөлөөлөх аж.

Гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр болсон бөгөөд Европын түншүүд болох Франц, Герман улс хэлэлцээрийг дэмжсэн байр суурьтай байна.

Их Британи, Франц, Герман улс хэлэлцээрийг дэмжихээ мэдэгдсэн байна.

Гэвч тэд хамтарсан мэдэгдэлдээ АНУ-Ираны харилцаа ихээхэн хурцадмал байгаа нь гүн гүнзгий бэрхшээл үүсгэж байна хэмээжээ.

“Хориг арга хэмжээнүүдийг зогсоож, хариуцлагатайгаар хандах цаг болсон. Мөн яриа хэлэлцээг сэргээх цаг болсон гэдэгт бид итгэж байна. Бүх талууд боломжтой үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийн хамт түр зогсолт хийх цаг болсон” гэж энэ мэдэгдлийн үеэр онцолсон байна.

Гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр болсон бөгөөд Европын түншүүд болох Франц, Герман улс хэлэлцээрийг дэмжсэн байр суурьтай байна.

“Цөмийн баяжуулалтын хязгаарыг эвдэх нь хэлэлцээрийг тасалдуулах магадлалтай” гэж Ираны талаас энэ сарын эхээр мэдэгдсэн юм.

Олон улс орон цөмийн зэвсэг дэлгэрүүлэн хөгжүүлэхийн эсрэг санаачлага авч хэрэгжүүлсний дараа Иран улс 2015 онд Урт хугацааны хамтарсан хөтөлбөрийн төлөвлөгөө нэртэй хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Ингэхдээ тус улс цөмийн хөтөлбөрөө энхтайвны замаар, хязгаартайгаар, мөн олон улсын ажиглагчдын хараа хяналт дор хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн юм.

Хариуд нь хэлэлцээрт гарын үсэг зурсан талууд болох Их Британи, Франц, Герман, Хятад, ОХУ улс Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсан байдаг.

Өчигдөр болсон уулзалтын үеэр ноён Хант “Ойрхи Дорнод хэдийнэ манай гаригийн хамгийн тогтворгүй бүс болоод байгаа нь үнэн. Гэвч өөр бусад талууд цөмийн зэвсэг агсаад эхэлбэл хүн төрөлхтөнд бодитоор аюул заналхийлнэ” гэж мэдэгдсэн байна.

Барак Обама засаг захиргаагаа төлөөлж байхдаа энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Гэвч өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ хэлэлцээрийг хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзээд татгалзсан хариу өгсөн билээ. Бусад талууд ноён Д.Трампыг одоо ч шүүмжилдэг. Түүнийг хэлэлцээрт эргэн орохыг санал болгосон хэвээр байгаа юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ