ОБЕГ: Баярын өдрүүдэд 15 хүн усанд осолдсоны 3 нь хүүхэд байв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-07-16 10:57 GMT+8

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:10 2019-07-16

ОБЕГ баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-15-нд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд нийт 59 дуудлага ирсэн ба 28 иргэнд тусламж үзүүлжээ.  

Гол гатлахдаа баталгаатай гүүр, гарцаар гарч байхыг зөвлөлөө.

Ер нь ихэнх дуудлагын 90 хувийг гол усны осол эзэлдэг. Хур тунадас ихтэй байгаа учир голын усны төвшин их байгааг онцоллоо. 

Эдгээр өдрүүдэд анхаарал болгоомжгүй байснаас үүдэж 15 хүн голд осолдсоны 3 нь  хүүхэд аж. Жишээ нь, Булган аймагт 17, 18 настай хоёр эрэгтэй, Сэлэнгэ аймагт 8 настай охин голд осолджээ. Машинаа угааж байхдаа голын усанд хөл алдах, хүүхдүүд хийлдэг завь, хөвөгч, хантаазтай голд орох нь эргээс маш хурдан хугацаанд холддог сөрөг талтайг анхаарууллаа. Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр эрэгт орхиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орж осолдож байна гэв. 

Энэ удаад 9 дэх жилдээ хийж байгаа завьт эргүүлээр баярын өдрүүдэд 9 иргэний амь насыг аварчээ. Мөн гол гатлахдаа баталгаатай гүүр, гарцаар гарч байхыг зөвлөлөө.

ОЙ ХЭЭРИЙН НИЙТ ЗУРГААН ТҮЙМЭР АСЧ БАЙНА

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг, Алтанбулаг суманд нэг, нийт зургаан түймэр асч байна. Баяр амралтын өдрүүдээр тус аймагт нийтдээ долоон түймэр гарснаас нэгийг бүрэн унтраасан бөгөөд дээрх зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 101 алба хаагч, 8 автомашин, орон нутгаас 56 иргэн, 4 автомашин, нийт 157 хүн, 12 техник хэрэгсэлтэй түймрийн голомтод ажиллаж байна

Мөн Сэлэнгэ аймгийн түймэрт үндэсний аврах бригадаас нэмэлт хүч аван ажиллаж, саад бартаа ихтэй учир алба хаагчид түймрийн голомтод явганаар очиж байгаа аж. 

ЦУОШГ-аас өгч байгаа мэдээллээр 7-8 дугаар сард хэт халлатын улмаас аадар бороо орох төлөвтэй байна. 

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу. 

10:57 2019-07-16

10:23 2019-07-16

Онцгой байдлын ерөнхий газраас баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд хэрхэн ажилласан болон үер, усны осол, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ