Индонезийн аялал жуулчлалын бүс болох Бали арлын ойролцоо өнөөдөр орон нутгийн цагаар өглөө 7 цагт зургаан магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай тус улсын гамшгаас хамгаалах менежментийн агентлаг мэдээлэв.
Газар хөдлөлтийн голомт 68 км-ийн гүнд байжээ. Одоогийн байдлаар цунамигийн аюул байхгүй бөгөөд ноцтой осол, хохирол гараагүй байна. Мөн газар хөдлөлтийн дараа ойролцоо байсан мужуудад доргилт үүссэн байдал бүртгэгджээ.
Индонез нь галт уул дэлбэрэх, газар хөдлөлт болох зэрэг байгалийн гамшиг түгээмэл тохиолддог бүс нутагт оршдог. Тус улсад 130 орчим идэвхтэй галт уул байдаг аж.
Өнгөрсөн ням гарагт Индонезийн Малуку арлуудын томоохон арал болох Хальмахерад 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж нэг хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж: Business insider