Хятадын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 1992 оноос хойшхи хамгийн сул өсөлтийг үзүүлжээ.
Статистикийн Үндэсний хорооны мэдээлснээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хугацаанд 6.2 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн гурван сартай харьцуулахад 0.2 хувиар буурсны зэрэгцээ өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлаас хойш анх удаа буурсан үзүүлэлт болжээ.
Санхүүгийн хүнд нөхцөл байдлын улмаас орон нутгийн засаг захиргаа дэд бүтцийн зардлаа танаж байгаа тухай эдийн засагчид мэдээлэв. Тэдний үзэж буйгаар АНУ-д экспортлох бараа бүтээгдэхүүн ихээхэн буурсан нь үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг сааруулсан байна.
Хятадын эрх баригчид энэ жил эдийн засгийн өсөлтөө 6-6.5 хувьд барина хэмээн төлөвлөсөн. Хэрэв эдийн засгийн өсөлт цаашид удаашралтай байвал нэмэлт арга хэмжээнүүд авах шаардлагатай гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: NHK