Жюү жицүгийн Азийн АШТ Монголд анх удаа болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-16 12:21 GMT+8

Жюү жицүгийн Азийн АШТ (Аварга шалгаруулах тэмцээн) Монголд анх удаа маргааш буюу долоодугаар сарын 17-20-ны хооронд болно. Тус тэмцээн зохион байгуулагдах тухай Монголын Жюү Жицүгийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцох ба нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас 3 шүүгч ажиллана. Зохион байгуулагч орны давуу талаар Монгол улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин буюу жин тус бүрд 4 хүртэлх тамирчин оролцох аж.

Монгол бөхийн өргөөнд болох Жюү жицүгийн Азийн АШТ-ий өсвөрийн ангиллын тэмцээн нь Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” наадмын “Test event” бөгөөд долоодугаар сарын 20-нд эхэлнэ.

Жюү жицүгийн Азийн АШТ “NeWaza JiuJitsu”, “Fighting JiuJitsu”, “Contact JiuJitsu”, “Duo System” гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг SPS, MNB телевизууд шууд дамжуулах аж.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ