Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийсэн айлчлал энэ сарын 10-12-ны хооронд үргэлжилсэн юм. Энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв.
БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хоёр улсын найрамдалт харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн дараах дөрвөн хүнийг Найрамдлын шагналаар шагнажээ:
- Монгол Улсаас БНХАУ-д Элчин сайд асан, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Батсүх,
- Монгол Улсаас БНХАУ-д Элчин сайд асан Ц.Сүхбаатар,
- МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтын Монголын талын захирал, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал М.Чимэдцэеэ,
- Хятадын түүх, соёл судлалын нийгэмлэгийн захирал, Хятад судлаач Х.Баатархүү.
Айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Дэд дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзасан юм.