ЭНЭ ӨДӨР: “Доктор Хэн” анх удаа эмэгтэй болов

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-16 13:00 GMT+8

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1809 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 16. ЛА ПАСЫН ХУВЬСГАЛ БОЛОВ.

Одоогоос 210 жилийн өмнөх энэ өдөр Болив улс Ла Пас хотноо Испанийн колоничлолоос тусгаар тогтносноо зарлажээ. Энэ нь Америкийн тусгаар тогтнолын төлөөх Испанийн эсрэг хийсэн дайн эхлэх хүчин зүйлсийн нэг гэж судлаачид үздэг байна. Уг тусгаар тогтнол тийм ч удаан үргэлжлээгүй ч ирээдүйн Болив улсын жинхэнэ тусгаар тогтнолын үндэс байсан юм.

1872 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 16. РОАЛЬД АМУНДСЕН ТӨРЖЭЭ

Норвеги хайгуулч, цагаан баавгай судлаач Роальд Амундсен 1872 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1910-20 оны хооронд өмнөд Америк дахь Норвегийн судалгааны экспедицийг ахалж байсан ба хоёр туйлд хүрсэн анхны хүн хэмээн тооцогддог байна. Мөн 1926 онд Амундсен 15 хүний хамт Арктикийг агаараар хөндлөн гулд туулсан нь өмнө нь байгаагүй амжилт байв.

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 16. “ДОКТОР ХЭН” АНХ УДАА ЭМЭГТЭЙ БОЛОВ

Анх 1963 онд гарч эхэлсэн “Доктор Хэн” телевизийн цуврал нь дэлхийн хамгийн алдартай бас хачирхалтай цувралуудын нэг билээ. “Доктор Хэн”-ий гол дүр 12 удаа солигдож байсан ба 13 дахь дүр нь анх удаа эмэгтэй болсон юм. 2017 оны энэ өдөр “Доктор Хэн”-ий 11-р бүлэг гарч эхлэн эмэгтэй доктор гарч ирсэн үзэгчдэд гайхалтай бэлэг байв. 13 дахь докторт Жоди Уиттекер тоглосон бөгөөд одоогоор 11 ангид дүр бүтээгээд байна.

Эх сурвалж: onthisday.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ