Нэгэн бүсгүй өөрийнх нь хурим дээр, нас барсан эмээгийнх нь хоосон сандал дээр түүний зургийг байрлуулаад хамт хооллож байгаа өвөөгийнхөө зургийг твийт хийсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж, сошиал орчинд таржээ.
“Би түүнийг тэнд тэгээд сууж байгааг хараад шууд л уйлчихсан. Зүрх минь яг л зүсэгдэх шиг л болсон. Түүнд ямар их хайртай байсныг нь тэгэхэд л мэдэрсэн” гэж өөрийн хурим дээрх өвөөгийнхөө гансралыг харсан Сахра Элсвик бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ.

Бүсгүй өвөөгөө Паупау, эмээгээ Маумау гэдэг аж. “Өнөөдөр миний хурим дээр Паупау Маумаутай хамт суугаад хооллолоо” хэмээн өөрийн твиттерт олонтой хуваалцжээ. Паупау өвөө талийгаач ханийнхаа суух дуртай цагаан модон сандлыг түүний зураг, жижиг гэрлээр чимэглэсэн байжээ. Хуримын үеэр хүмүүс ширээ ширээнийхээ ард хооллож байхад Паупау өвөө бухал өвсөн дээр суугаад эхнэрийнхээ зурагтай сандалны өмнө ганцаараа хооллож байв. Түүнийг зочидтой хамт суугаад хооллохыг зээ охин нь хүсэхэд “Өвөө нь эндээ суугаад эмээтэй чинь хамт хоолломоор байна” гэжээ.
Элсвик “Би хуримын өдрөө инээд баясал, гуниг харуусал гээд бүгдийг мэдэрсэндээ баяртай байна. Эмээ өвөө хоёрынхоо хэзээ ч бөхөхгүй хайрыг илэрхийлсэн ийм дүр зургийг хуримынхаа өдөр харсан нь нөхөр бид хоёрт нэгийг бодогдуулж, энэ өдрийг улам утга учиртай болголоо” хэмээжээ.
Паупау өвөө буюу Билли Грэй өөрийн эхнэр Маумау буюу Барбаратай 45 жил ханилжээ. Зээ охин Элсвикийн хэлж буйгаар тэд үнэхээр хөгжилтэй бөгөөд хайраар дүүрэн харилцаатай байсан гэнэ. “Тэд үргэлж л инээлдэж, бие биеэ хөгжөөдөг хос байсан. Хаа явсан газраа дандаа цуг л явна” гэжээ.
Түүний жиргээг 19.2 мянган хүн ритвийт хийж, 179 мянган хүн зүрх дарж олон хүн эмээ өвөөгийнхөө гэгээн хайрын дурсамжийг хуваалцжээ.
Эх сурвалж: www.today.com