Дархан-Уул аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан долдугаар сарын 10,11-нд болж улс, аймгийн цолтой хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
Найм давж түрүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Дархан-Уул аймгийн харьяат “Дархан Хасу мегастарс” клубын бөх Э.Төгөлдөр аймгийн арслан цол хүртэв. Архангай аймгийн харьяат сумын заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт аймгийн арслан С.Ерөөлт, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Буянхишигийн Алтанхуяг нар шалгарав.
Хонгор сумын заан Ш.Анхбаяр, О.Ууганбаатар, Говь-Алтай аймгийн харьяат сумын заан С.Жаргалзаяа, аймгийн арслан Ц.Бямбаагийн хүү Билгүүнтөгс нар шинээр начин цолонд хүрэв.