Засгийн газар Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг буцаалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-16 14:10 GMT+8

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцжээ.

Ингээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болсон байна.

Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, нам байгуулах доод босгыг 801-ээс өсгөн 10 мянган хүн байх зэрэг саналыг тусгажээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 255 санал өгсөн байна.

Дээшээ