Бокс: Олимп, дэлхийн аварга Пернелл Витэйкер 55 насандаа таалал төгслөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-07-16 16:25 GMT+8

Домогт боксчин “Свийт Пий” хочит Пернелл Витэйкер орон нутгийн цагаар ням гарагийн орой Виржиниа эргийн ойролцоо автомашины ослоор нас баржээ. Гэрчүүдийн мэдээлснээр түүнийг зам хөндлөн гарч байх үед хурдтай явж байсан машин мөргөж унагаасан байна. 22 цаг 04 минутад дуудлага өгсөн бөгөөд харамсалтай нь түргэн тусламжийн машин хэргийн газар ирэх үед тэрээр аль хэдийн амьсгал хураасан байсан аж.

Витэйкерийн хувьд 1984 оны Лос Анжелесын зуны олимпод алтан медал хүртэж алдар нэрд хүрэх замналынхаа эхлэлийг тавьсан билээ. Улмаар карьерынхаа эхний 42 тулааны 40-д нь ялалт байгуулж 1980, 1990-ээд оны боксын спортын гол төлөөллүүдийн нэг болж чадсан юм. Тэрээр мэргэжлийн боксын хөнгөн жин, хагас дунд жин, дунд жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшдэг байсан юм.

1997 онд Оскар Де Ла Хояад ялагдсанаар түүний карьер уруудаж эхэлсэн байна. Хамгийн сүүлд хийсэн дөрвөн тулааныхаа гуравт нь ялагдсан учраас ямар ч эргэлзэх зүйлгүйгээр зодог тайлах шийдвэр гаргаж байжээ. Зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчаар ажиллаж, шинэ залуу боксчдыг бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон гэдэг. Тэрээр 2006 онд Олон улсын боксын холбооны алдрын танхимд заларсан юм.

Д.Энхбаясгалан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ