Алс баруун хязгаар Ховд аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-нд болж өнгөрөв. Хүчит 256 бөх барилдлаа. Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Бүрнээгийн Баянмөнх найм даван түрүүлж арслан цолон дээрээ хурц чимэг нэмжээ. Мөст сумын харьяат сумын заан Цэвээнпүрэвийн Төмөрцоож долоо даван үзүүр булааж аймгийн заан цолны болзол хангав. Ц.Төмөрцоож бол аймгийн арслан Ц.Адъяагийн төрсөн дүү юм.
Их шөвөгт Буянт сумын харьяат аймгийн харцага Б.Сосорбарам, Булган сумын харьяат аймгийн харцага Б.Анхжаргал нар шалгарч цолоо батлав.
Аймгийн арслан Ц.Адъяа дунд шөвөгт үлдсэн бол Дуутын Б.Одгэрэл, Мөст сумын заан Б.Баяраа, Манхан сумын заан Б.Даваадалай нар шинээр начин цолонд хүрчээ.