Оюутолгойн далд уурхайн тогтвортой олборлолт 2022 оноос нааш эхлэхгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-16 15:18 GMT+8

“Туркойз хилл ресурс” компани Оюутолгойн энэ оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулав. Тус тайланд Оюутолгойн далд уурхайн үйл явцын талаар мэдээлжээ.

2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьд хүрсэн байна. Гэвч уурхайн тогтвортой олборлолтын хугацаа хойшилсон юм. Одоогоор хоёр хувилбар яригдаж байна. Эхний хувилбараар 2022 оны тавдугаар сар бол дараагийнх нь 2023 оны зургаадугаар сар юм. Чухам хэзээнээс далд уурхайн тогтвортой олборлолт эхлэхийг Туркйоз Хилл ирэх онд зарлана гэв.

  • 2022 онд далд уурхайг ашиглаж эхэлбэл нийт зардал 6.5 тэрбум,
  • 2023 он болж хойшилбол 7.2 тэрбум ам.болж өсөх тооцоо гарчээ.

Харин далд уурхайн ТЭЗҮ-д нийт зардлыг 5.3 тэрбум ам.доллар байна гэсэн юм. Тус уурхайд хийсэн малтлагын дараа уурхайн загварчлалыг эргэж харах шийдвэрт хүрсэн юм. Учир нь их хэмжээний нуралт үүсэж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар тайланд дурдсан байна.          

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ