ЭНЭ ӨДӨР: Малайзын онгоц Украинд осолдов

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-17 09:05 GMT+8

Энэ өдөр болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1954 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. АНГЕЛА МЕРКЕЛЬ МЭНДЭЛЖЭЭ

Германы ерөнхий сайд Ангела Меркель 1954 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр Европ дахь хамгийн удаан засаг удирдаж буй эрх баригч бөгөөд 2005 оноос хойш ерөнхий сайдын албыг хашиж байна. Германы анхны эмэгтэй ерөнхий сайдаар тодорсон Ангела 1989 оны хувьсгалд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Өдгөө 65 настай тэрээр 2018 онд дөрөв дэх удаагаа сонгогдсон билээ.

1976 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17.  XXI ДЭХ ЗУНЫ ОЛИМП НЭЭЛТЭЭ ХИЙВ

XXI дэх зуны олимп буюу Канадын Монреалийн олимп 1976 оны энэ өдөр нээлтээ хийжээ. Амстердамд болсон Олон улсын олимпын хорооны 69-р хурлаар XXI дэх зуны олимпыг Канадад зохиохоор болсон юм. Нийт 92 улсын 4824 эрэгтэй, 1260 эмэгтэй тамирчин оролцсон уг наадмыг хатан хаан хоёрдугаар Элизабет нээсэн байна. Олимп наймдугаар сарын 1-нд хаалтаа хийсэн ба ЗХУ 49 алт, 41 мөнгө, 35 хүрэл нийт 125 медаль аван бусад улсыг тэргүүлжээ.

2014 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. МАЛАЙЗЫН ОНГОЦ УКРАИНД ОСОЛДОВ

Малайзын агаарын тээврийн 17-р тоот нислэг Амстердам хотоос Куала Лумпурийг чиглэн нисэж явах үедээ 2014 оны энэ өдөр Украины Донецк мужид осолдов. Ослын улмаас онгоцонд явсан нийт 283 зорчигч, нислэгийн багийн 15 гишүүн нас баржээ. Орос Украины хилээс 50 км орчим зайд унасан “Boeing 777-200ER” загварын уг онгоцны сүйрсэн шалтгаан нь ОХУ-ын газар нутгаас хөөргөсөн босогчдын агаарын пуужин мөргөсөн явдал гэж шинжээчид үзсэн байна.

 Эх сурвалж: onthisday.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 254 санал өгсөн байна.

Дээшээ