Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн заалт бүрт үндэслэл, тайлбар өгнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-17 09:15 GMT+8

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар болонТөрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба өчигдөр хамтран хуралдлаа.

Хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өчигдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй харьцуулан судалж, төслийн зүйл, хэсэг, заалт бүрт холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаас гарсан үндэслэл, тайлбарыг өнөөдөр хуралдах ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүдийн хурлаар нарийвчлан хэлэлцэх юм байна.

Ерөнхийлөгч өчигдрийн чуулганы хуралдаанаар өөрийн санаачилсан хуулийн төслийн талаар болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх саналаа хэлсэн.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 254 санал өгсөн байна.

Дээшээ