Хан-Уул дүүргийн 15, Баянзүрхийн 26 дугаар хорооны халуун усыг арав хоног хязгаарлана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-17 09:48 GMT+8

Энэ сарын 16-наас 26-ны хооронд Хан-Уул дүүргийн 15, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт  дулаан хангамжийн шугам тоноглолд засвар үйлчилгээ хийнэ.

Иймд Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, 13 дугаар хорооллын ДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн эмнэлэг , БХЯ, 16 хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлажээ.

1 12абвгд
магистраль
Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, XIII хороолол ДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпитал, БХЯ, XVI хороолол орчмын хэрэглэгчид 7/16 - 7/26
/10 хоног/
12вгд магистралийг VII/20, 12б магистралийг VII/28-д ажиллагаанд залгана. 2Ф700мм голчтой 226 хос метр шугам, 2Ф250мм голчтой 187 хос метр шугам шинэчлэн солино. Их тэнгэрийн салаа Ф400мм, Ф500мм голчтой шугамын холболтын ажил хийгдэнэ. Урсгал засвар хийнэ. ИЗ-134
(Тк-2000)
2 11еж, 2бвгд магистраль АСА цирк, 220 мянгат, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСО, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын II эмнэлэг УСУГ орчим, Төв усан бассейн орчим, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг, ШУ-ны академын хүрээлэн орчмын хэрэглэгчид 7/22 - 7/31
/9 хоног/
2вгд магистралийг VII/26-д ажиллагаанд залгана. Ф800мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. Насос станц
№4
3 5вгдж
магистраль
Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, XXI сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, XIV хороолол, Аман хуур хотхон, Сансар XII, XV хороолол орчмын хэрэглэгчид 7/30 - 8/05
/6 хоног/
5вг магистралийг VIII/03, 5д магистралийг VIII/09-д ажиллагаанд залгана. 2Ф400мм голчтой 284 хос метр шугам шинэчлэн солино. Урсгал засвар хийнэ. Павильон
№16
4 7бвгджки, 6а магистраль ТЗУГ, Богд ар хороолол, Төмөр зам орчим, Тээвэрийн товчоо орчим, 2, 3, 4, 6 бичил хороолол, Төв гандан хийд, Эх нялхсийн эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчид 8/01 - 8/10
/9 хоног/
7к магистралийг VIII/05-д ажиллагаанд залгана. 2Ф500мм голчтой 151 хос метр шугам шинэчлэн солино. Ф400мм, Ф800мм голчтой хаалт, Ф800мм голчтой компенсатор солино. Ус буулгагч Ф250мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. Павильон
№1
5 4аб, 1гд, 2а магистраль Цэцэг төв, Зоос гоёл ХХК, БТ ДДТ-37, 40, 41, 42, 45, 46, 48, 50, 53, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, ЧД нэгдсэн эмнэлэг, СУИС, МХУБТ, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТО, Улаанбаатар зочид буудал,  ГХЯ, ЭМШУИС, I эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, ЗГ-ын XII байр орчмын хэрэглэгчид 8/05 - 8/10
/5 хоног/
Ф300мм, Ф250мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. ДХ-652
/Тк-631/

ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД:
1. Иргэд дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг “www. my.dulaan.mn” цахим хаяг болон өдөр тутамын мэдээллээс авна уу.

2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.

3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших
/хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.

4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.

5. Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохирлыг өөрсдөө бүрэн хариуцна гэж “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-иас мэдээлэв. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ