Гүний уурхайн олборлолт хойшилсноор Туркойз Хиллийн хувьцаа 44 хувиар уналаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-17 10:10 GMT+8

“Рио Тинто" групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний уурхайн төслийн хуваарь, зардлын талаарх шинэчилсэн мэдээллийг өчигдөр гаргав. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд амжилттай урагшилж, дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болоход алхам ойртсоныг онцолжээ.

Гэвч батлагдсан зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.

Зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлэхээр байна. Энэ нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилсон хэрэг юм. Ингэснээр зардал анх тооцоолсноос өсөх нь гарцаагүй.

Энэ мэдэгдлийн дараа Туркойз Хиллийн хувьцааны ханш 44 хувиар унав. Тус компани “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг юм.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Оюутолгойн алтны олборлолт 40 хувиар өссөн ч зэсийнх буурчээ.  

Эх сурвалж: Yahoo Finance 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ