#2 Андроид утасны шилдэг хуанлинууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-18 14:20 GMT+8

Гар утас авахад л суулгачихсан байдаг хуанли таны хэрэгцээг бүрэн хангаж чаддаг уу? Бид хуанлидаа санахыг хүссэн үйл явдал, төрсөн өдөр, цагийн хуваарь, төлөвлөгөөгөө багтаахыг хүсдэг. Гэвч зарим хуанли тийм ч хангалттай биш. Тиймээс та бүхэнд андроид үйлдлийн систем дээр ажилладаг хамгийн сайн хуанлийн аппликейшнүүдийг танилцуулж байна.

11. “Today Calendar” хуанли

Хэрэв та олон үйлдэлтэй, хэрэглээний тохиргоо сайтай хуанли хайж буй бол “Today Calendar” яг тохирно. Та хуанлийн өдрүүдэд ажлаа тааруулан, хийх зүйлсийн жагсаалтаа цэгцтэй бичихэд энэ аппликейшн тусална.

12. “Jorte Calendar & Organizer” хуанли

“Jorte Calendar & Organizer”-ийг хүссэн хэв, загвараараа өөрчилж болно. Та санал болгосон энгийн хувилбаруудыг нь ашиглаж болох ч өөртөө тааруулан өөрчилж болдог нь тус аппликейшний хамгийн том давуу тал.

13. “Cal: Google Calendar, Calendar Widget & Tasks” хуанли

Энэ бол тун өвөрмөц хуанли. Цөөн хэдэн товч мэдээллийн “widget”-тэй тус аппликейшнийг “Google Calendar”-тай хослуулан хэрэглэвэл зохино. Та ажил, амралт, чөлөөт цагаа зөв тааруулж, завтай цагаа тооцож сурахад энэ хуанли тусална.

14. “Touch Calendar Free” хуанли

“Touch Calendar Free” бол тун эмх цэгцтэй хуанли бөгөөд та үсгийн хэмжээгээ өөрөө тохируулах боломжтой. Мөн дэлгэцийнхээ баруун дээд булангаас товч мэдээлэл авахад зориулсан “widget” бий.

15. “ZenDay” хуанли

Олон үйлдэлтэй, өвөрмөц, чамин загвартай “ZenDay” хуанлийн горим их төвөгтэй. Гэхдээ ажлын цаг, уулзалт, завтай үеүдээ тооцоход тохиромжтой динамик үйлдлүүд нь танд таалагдана.

16. “Hindu Calendar” хуанли

Энэхүү хуанли тэр чигтэй Энэтхэгчүүдэд зориулсан гээд хэлчхэд хилсдэхгүй биз. Учир нь үүнд Энэтхэгийн баяр ёслолын өдөр, үйл явдлуудын хуваарь зэргийг багтаасан байх агаад Хинди хэл дээр мэдээллээ харах боломжтой.

17. “Business Calendar Free” хуанли

Хэрэв та бизнес, мэргэжлийн болон хувийн ажлаа зохицуулах хялбар хуанли хайж буй бол “Business Calendar Free” тусална. Тус хуанлийн ачаар та болох гэж буй үйл явдлуудыг харж чадна.

18. “One Calendar” хуанли

“One Calendar” бол тун гоёмсог үзэмжтэй хуанли бөгөөд “Google Calendar”, “Outlook”, “iCloud” зэрэг аппликейшнтэй сайн зохицно. “One Calendar”-ын тусламжтайгаар бүхий л төрсөн өдөр, үйл явдлуудаа алдалгүй санах боломжтой.

19. “Endless Calendar” хуанли

Тус аппликейшн нь гайхалтай сайн хийгдсэн нүүрэн хэсэг, хэрэглэгчийн харилцах талбартай. Та төрсөн өдөр, амралтын өдрүүдээ харах боломжтойгоос гадна дэлгэцэд байрлуулах хоёр “widget”-тэй.

20. “Calendar Widget” хуанли

Энэ бол бүрэн тохируулгатай “widget” бүхий аппликейшн. “Google Play Store”-т 3 сая удаа татагдсан тус хуанли утасны дэлгэцэн дээр чинь товч мэдээлэл өгөх “widget” загвараар харагдах ба маш шуурхай ажиллагаатай.

Андроид утсанд зориулсан шилдэг 20 хуанли өмнөх нийтлэлийг унших бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: techviral

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 239 санал өгсөн байна.

Дээшээ