Жюү жицүгийн Азийн аваргын тэмцээн өнөөдөр Бөхийн өргөөнд эхэлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-17 11:27 GMT+8

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-21-нд Улаанбаатарт болно.

“Бөхийн өргөө”-нд болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулах “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Монголын Жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Энэ удаагийн тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчид оролцохоор манай улсад ирээд байна.

Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн болон Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Сургалтыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулжээ.

Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллахаар болсон бөгөөд манай улсаас гурван шүүгч багтжээ. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77, нийт 408 тамирчин өрсөлдөх аж.

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 16:00 цаг Бөхийн өргөөнд болно. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 258 санал өгсөн байна.

Дээшээ