ХӨЛБӨМБӨГ: Манегийн эсрэг Махрез тулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-17 11:45 GMT+8

“African Cup of Nations 2019” буюу Африкийн цомын тэмцээн өндөрлөхөд хэдхэн хоног үлджээ. Аваргын төлөө учраа таарсан Садио Мане тэргүүтэй Сенегал, Рияд Махрез тэргүүтэй Алжиртай долоодугаар сарын 20-нд тоглох юм.

Сенегал хагас шигшээд Тунисийг 1:0 харьцаагаар хожин финалд шалгарсан бол Алжир Нигерийг 2:1 харьцаагаар хожин шалгарсан. Сенегалын Садио Мане, Алжирын Рияд Махрез нар 3 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байранд БН Ардчилсан Конго улсын Седрик Бакамбу, Алжирын Адам Оунас нартай хамт бичигдэж байна. 

Мане, Махрез нар Английн Премьер Лигийн “Ливерпуль”, “Манчестер Сити” багуудад тоглодог бөгөөд тэдний лиг дэх учраа тун өрсөлдөөнтэй болдог билээ. Хамгийн сүүлд тэд хоорондоо таарахад "Ливерпуль", "Манчестер Сити" багууд 0:0 харьцаагаар тэнцсэн юм.

Харин тэмцээнийг 4 гоолтойгоор тэргүүлж буй Одион Игало Нигерийн шигшээ багтайгаар хамт хүрэл медалийн төлөө Тунистэй энэ сарын 18-ны /Маргааш/ 03:00 цагт тоглоно.

Эх сурвалж: cafonline.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ