Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-17 12:00 GMT+8

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүлж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан. 

Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өчигдрөөс /07-р сарын 16-ны өдрөөс/ хааж, засварын ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгч үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын Хөгжлийн газар

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 250 санал өгсөн байна.

Дээшээ