СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 ЗӨРЧИЛ илрүүлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-07-17 12:26 GMT+8

ЦЕГ-аас “Яараад яахав дээ” аяны үр дүн болон Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Хугацаагаар эрэмбэлж харах :
12:33 2019-07-17

12:26 2019-07-17

“Яараад яахав дээ” аяныг энэ оны зургадугаар сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулжээ.

Цагдаагийн байгууллага хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг аяныг зохион байгуулсан. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчил, аюулгүйн бүс хэрэглээгүй 6083, хурд хэтрүүлэн зорчсон 3190 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Арга хэмжээг зохион байгуулахад "Мобиком корпораци" ХХК, "Оюутолгой" ХХК болон "Таванбогд" ХХК, "Петровис" ХХК, "Магнай трэйд" ХХК, "Toyota Tire" ХХК, урлаг соёл, спортын салбарын олны танил хүмүүс иргэдийн оролцоо, дэмжлэг сайн байжээ. 

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээгээр тавигдсан мэдээ, мэдээлэл контент иргэдэд хүрч, эерэг сэтгэгдэл илэрхийлж, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурд буурч, иргэд "Яараад яахав дээ" гэх үгийг эерэг утгаар нь ашиглаж, нэгэндээ шаардлага тавьж байна гэлээ. 

Баяр наадмын үеэр Цагдаагийн шуурхай албаны утсанд баяр наадмын өдрүүдэд 10 мянга гаруй гомдол, дуудлага иржээ. Мөн төөрсөн 99 хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчлийг илрүүлжээ. 
Мөн

  • аюулгүйн бүс хэрэглээгүй 6083
  • хурд хэтрүүлэн зорчсон 3190
  • гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846
  • бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789
  • Бусад зөрчилтэй 28202 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.

Орон нутгийн замд гарах зам тээврийн осол буурч байгаа хэдий ч осол түгээмэл гардаг газруудад энэ жил камер байршуулна гэлээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх видеоноос хүлээн авна уу. 

12:24 2019-07-17

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯНЫ ҮР ДҮНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

"Яараад яах вэ" аян хэрэгжээд нэг сарын хугацаа өнгөрөхөд улсын хэмжээнд “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар, нас барсан хүний тоо 11.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар тус тус буурчээ. 

Үүнээс орон нутгат үйлдэгдсэн хэрэг 63.9 хувь, гэмтсэн хүн 59.5 хувь, нас барсан хүн 21.7 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ