Филадельфи Сиксерс багийн ерөнхий менежер Элтон Бренд өнөөдөр багийн түлхүүр тоглогчдын нэг Бен Симмонстой таван жилийн 170 сая долларын шинэ гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ албан ёсоор зарлалаа. Симмонс ийнхүү 2025 оныг дуустал Сиксерс багийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэхээр болж байна.
Элтон Бренд Бен Симмонсын талаар “Тэр бол манай багийн салшгүй нэг хэсэг төдийгүй NBA-ийн хамгийн өндөр ур чадвартай залуу тоглогчдын нэг. Энэ зун түүнтэй гэрээгээ сунгах нь менежментийн багийн нэн тэргүүний зорилт байсан. Тэр эхний улиралдаа Оны шилдэг шинэ тоглогч, хоёр дах улиралдаа Бүх одод тоглогч болсон. Ирээдүйд ч гаргасан амжилтаа улам ахиулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Бен Симмонс өнгөрсөн улиралд 16.9 оноо, 8.8 самбараас бөмбөг авалт, 7.7 ашигтай дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт дунджилснаар Бүх оддын тоглолтод анх удаагаа сонгогдсон юм. Мөн дөнгөж хоёр дах улиралдаа мэргэжлийн лигт тоглож буй Бен Симмонс 10 трипль дабль, 42 дабль дабль хийжээ.
2016 оны драфтын тэргүүн сонголт Бен Симмонс бэртлийн улмаас эхний улирлаа бүтэн өнжсөн бөгөөд түүний тоглосон хоёр улиралд (2017-2018, 2018-2019) хоёуланд нь Сиксерс баг 50 болон түүнээс олон хожил авсан. Сиксерс баг хамгийн сүүлд 1980-аад онд буюу алдрын танхимын гишүүд болох Жулиус Өрвинг, Маурис Чикс нарын үед ийм амжилт үзүүлж байжээ.
Д.Энхбаясгалан