“Сайхан айраг", "Шилдэг хөхүүр" шалгарууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-17 13:30 GMT+8

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр монголын уламжлалт исэг цагаан идээ болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон болон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, цаашид наадмын томоохон эвент арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор “Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.

Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой билээ.

Уг наадамд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн С.Доржханд, Булган аймгийн Сайхан сумын иргэн Б.Даваасүрэн, Архангай аймгийн Хотонт сумын иргэн О.Баяндэлгэр, Цэнхэр сумын иргэн С.Самбуудорж, Т.Пагмадулам нар оролцож нийт 3 аймгийн 4 сумаас 5 малчид уламжлалт аргаар хөхүүрт исгэсэн айргаараа оролцсоноос гадна, айрагтай холбоотой соёл, уртын дуу, магтаал, ерөөл, зан үйлийг наадамчин олонд танилцуулав.

Наадмын үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр”-ийг I, II, III байраар шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Сайхан айраг” номинацийн

  • I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэнгийн исгэсэн айраг
  • II байранд  Архангай аймгийн Хотонт сумын малчин О.Баяндэлгэр,
  • III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж,
  • Тусгай байрт Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадуламын исгэсэн айраг шалгарлаа.

“Шилдэг гэр” номинацийн

  • I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн,
  • II байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж,
  • III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадулам,


“Шилдэг хөхүүр” номинацийн

  • I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн,
  • II байранд  Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж,
  • III байранд Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин С.Доржхандын хөхүүр тус тус шалгарав.

Мөн хөдөө орон нутгийн оролцогч болон наадамчин олны дунд дэмбээний тэмцээнийг 2 удаа зохион байгуулж Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Батдорж нар түрүүллээ.

Эх сурвалж: НЗДТГ

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 262 санал өгсөн байна.

Дээшээ