Н.Номтойбаяр: Бартаат замын олон улсын тэмцээнд Монголын 40 машинтай баг оролцоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-17 14:26 GMT+8

Монголын бартаат замын авто спортын холбооноос (МБЗАСХ) долоодугаар сарын 21-26 хүртэл таван өдөр үргэлжлэх бартаат замын олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Тус "RFC Mongolia 2019" тэмцээнд ОХУ, Малайз, Хятад зэрэг улсаас тамирчид оролцох бөгөөд маргаашаас манай улсад ирэх аж.

Дэлхийд чансаагаар эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт орохуйц тус тэмцээний нээлт энэ сарын 21-ны 10:00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Нийтдээ 16 даваатай ба шавар, ус, уулын оргил гэх мэт байгалийн бүхий л бартааг туулдгаар онцлог аж. Мөн байгаль орчныг сэвтээхгүйн тулд шинэ зам хийхгүй, өвөлдөө ашиглагддаг, уулын замаар явна гэж МБЗАСХ-ноос мэдээллээ.

Монголын бартаат замын авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр “Бид зуд, үерийн гамшгийн үед Онцгой байдлын газар, Байгаль орчны яам зэрэгтэй хамтран өөрсдийн техникээр туслалцаа үзүүлдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зориулалтын техникийн машинуудыг авч явж, тамирчид, зохион байгуулагчид хамтдаа Гачуурт, Тэрэлжийн бүс нутгийн хогийг цэвэрлэнэ” хэмээв.

Тэмцээнд манай улсаас урьдчилсан байдлаар 40 орчим машин бүхий баг тамирчид оролцоно. Тэмцээний эхний таван байрт орсон тамирчид Малайзад болох олон улсын бартаат замын уралдаанд урилгаар оролцох эрхтэй болох аж.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 254 санал өгсөн байна.

Дээшээ