“Торгоны зам” авто раллигийн үеэр эмнэлгийн ажилтнууд шуурхай ажиллажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-17 15:35 GMT+8

Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, хариуцлагатай жижүүрийг энэ сарын 09-16-нд  томилон ажиллуулжээ.

Баяр наадмын өдрүүдэд Олон улсын “Торгоны зам” авто ралли тэмцээн болсон. Нийт 550 тамирчин, 1600 туслах ажилтан энэ сарын 09-13-нд зохион байгуулалтад оролцон ажиллажээ. Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ.  Тэд гэмтсэн тамирчдад эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэн, гэмтсэн тамирчдад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай үзүүлжээ. 

Наадмын өдрүүдэд нийт 1179 эх амаржсан байна. Эхийн амь нас эрүүл мэндэд ноцой хүндрэл учирсан 4 тохиолдол бүртгэн, 642 хүү, 553 охин мэндэлжээ.

Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийг нийт 19149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлж, 11022 иргэнд зөвлөгөө өгч буцаасан байна. Түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүллээ гэж мэдээлэв. 

Наадмын өдрүүдэд Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад осол гарч, зам тээврийн осол болон золгүй тохиолдлоор хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд ч бүртгэгдлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ