“Их 7”-гийн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны тэргүүн нарын хоёр өдрийн уулзалт өнөөдөр Франц улсад эхэллээ.Талууд крипто-хөрөнгийн зохицуулалтын талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байна. Мөн Фэйсбүүк компанийн шинэ крипто валют болох Либраг зохицуулах арга замуудын талаар санал бодлоо хуваалцана. Их 7-гийн гишүүд “Либра” валют хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах асуудалд анхаарал хандуулж байна.
Хөтөлбөрт тусгагдсан өөр нэг асуудал бол технологийн томоохон компаниудын их хэмжээний орлогод татвар ногдуулах шинэ зохицуулалтыг хэлэлцэх юм. Үүнээс гадна АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргааны улмаас саарч буй дэлхийн эдийн засгийн ерөнхий дүр зургийг эргэн харахаар болжээ.
Эх сурвалж: NHK