10, 12 насны хоёр хүүхэд орон байрны хулгайн хэрэг үйлджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-17 15:10 GMT+8

Энэ сарын 16-нд 13.00-16.00 цагийн хооронд СХД-ийн нэгдүгээр хорооны оршин суугч, 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч оржээ.

Эд зүйл алдагдсан хэргийг 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.

Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дээрх хэргийг насанд хүрээгүй бага насны хоёр хүүхэд үйлдсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаа тал дээр хараа хяналтаа сайн тавьж ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 250 санал өгсөн байна.

Дээшээ