АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны хэлэлцээнд ахиц гарахгүй бол АНУ-ын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулах боломжтой гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээллээ. Тэрээр өчигдөр Цагаан ордонд болсон кабинетийн хурлын үеэр ярихдаа “Хятадтай холбоотой худалдааны татварын асуудал санаа зовоож байна. Хэрэв бид хүсвэл дахиад 325 ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж чадна” хэмээжээ.
Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнгөрсөн сард уулзаж, худалдааны маргааны талаар хэлэлцээ хийхээр тохиролцсон юм. Гэсэн ч тэр цагаас хойш худалдааны хэлэлцээ зогсонги байдалд орж, хоёр талын төлөөлөгчид зөвхөн утсаар ярьсан нөхцөл байдалтай байна.
Хятадууд Америкаас илүү их хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан авах амлалтаа биелүүлэхгүй байгаа гэж АНУ-ын тал үзэж байна. Бээжингийн засаг захиргаа удахгүй уг худалдан авалтыг хийнэ хэмээн найдаж байгаа тухай Цагаан ордон мэдээлэв. Энэ нь худалдааны хэлэлцээний хүрээнд хийгдэх нэгэн чухал алхам болох юм.
Эх сурвалж: NHK