Найм дахь удаагийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Франц улсад амжилттай зохиогдож АНУ дөрөв дэх цомоо өргөсөн билээ. Тэгвэл тус тэмцээний үеэр тогтоосон 9 дээд амжилтыг танилцуулж байна.
1. Тэмцээний хэсгийн тоглолтын эхний тойрогт Бразилын Кристиане Розейра Ямайкийн эсрэг 3 гоол оруулж багаа ялалтад хөтөлснөөр ДАШТ-д “хэт-трик” хийсэн хамгийн хөгшин тоглогч болов. Тэрээр 34 нас, 25 хоногтой байсан юм.
2. АНУ тэмцээний финалд Нидерландыг 2-0 харьцаагаар хожсоноор 7 дахь хожлоо авч эмэгтэйчүүдийн ДАШТ-д хамгийн олон хожсон дээд амжилтыг тогтоов. Тоглолт Францын Лион хотод болсон бөгөөд АНУ нэг ч хожигдолгүйгээр дэлхийн аварга болсон юм.
3. Тэд 2015 оны ДАШТ-ий 6 хожилтойгоо нийлээд нийт 12 тоглолтод хожигдолгүй түрүүлснээр ДАШТ-д хамгийн олон удаа дараалж хожигдоогүй гэх дээд амжилтыг мөн эзэмших болсон ба энэхүү амжилт 2023 оны ДАШТ-д ч ахих боломжтой юм.
4. ДАШТ-ий аварга Америкчууд хэсгийн эхний тоглолтдоо Тайландыг 13-0 харьцаагаар хожсоноор хамгийн олон гоолын зөрүүтэй хожсон дээд амжилтад хүрэв. Үүнээс өмнө 2007 оны ДАШТ-д Герман Аргентиныг 11-0 харьцаагаар хожин уг дээд амжилтыг тогтоож байсан юм.
5. Мөн тухайн тоглолтод АНУ-ын тоглогч Алекс Морган таван гоол хийснээр нэг тоглолтод хамгийн их гоол оруулсан тоглогч гэх дээд амжилтыг Мишель Акерстай хамтран эзэмших болов. Нутаг нэгт тоглогч Мишель Акерс 1991 оны ДАШТ-д АНУ Тайванийг 7-0 харьцаагаар хожсон тоглолтод 5 гоол шигтгэж байжээ.
6. АНУ дараагийн тоглолтдоо Чилийг 3-0 харьцаагаар хожсон. Тус тоглолтод Америк тоглогч Карли Ллойд тоглосноор эмэгтэйчүүдийн ДАШТ-нд шигшээ багтаа хамгийн олон удаа дараалан тоглосон дээд амжилтыг тогтоов. Тэрээр Тайландтай хийсэн, хэсгийн эхний тоглолтоос гадна 2015 оны ДАШТ-ий 4 тоглолтод дараалан тоглоод байсан юм.
7. Тэмцээний финалд Америкийн тоглогч Меган Рапино 34 нас 2 хоногтойгоо гоолдсоноор эмэгтэйчүүдийн ДАШТ-ий финалд гоолдсон хамгийн настай тоглогч болжээ. Тэрээр 61 дэх минутад торгуулийн цохилтоос гоол оруулсан юм. Рапино энэ удаагийн тэмцээнд 428 минутыг ногоон талбайд өнгөрөөхдөө 6 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд тэмцээний шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг”, тэмцээний мэргэн буучийн “Алтан шаахай” шагналуудыг хүртсэн билээ.
8. АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Жилл Эллис хоёр дахь ДАШТ-д багаа удирдан түрүүлүүлснээр хамгийн олон ДАШТ-д түрүүлсэн дасгалжуулагч олсон байна.
9. Бразил тоглогч Марта ДАШТ-д тав дахь удаагаа оролцон гоолдсоноор хамгийн олон ДАШТ-д гоолдсон тоглогч болжээ. Тэрээр 2003 оноос хойших бүх ДАШТ-д оролцоод буй юм. Гэвч Марта энэ дээд амжилтыг ганцаар эзэмшиж удсангүй. Түүний гоолоос ердөө 2 хоногийн дараа Канадын Кристин Синклер Нидерландын эсрэг гоол оруулснаар Мартатай тэнцсэн байна.
Эх сурвалж: guinnessworldrecords.com