Токиод Олимпийн наадмын үеэр иргэдийг гэрээс нь ажиллуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-07-17 17:08 GMT+8

Япон улс 2020 оны зуны Олимпийг зохион байгуулахтай холбогдуулан Токио хотын хагас сая хүнийг гэрээс нь ажиллуулах санал гаргажээ. Олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-нд эхэлж, наймдугаар сарын 9-нд дуусах бол Паралимпийн наадам есдүгээр сарын 6-нд өндөрлөх аж.

Токиод өдөрт 20 сая хүн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг. Харин Олимп болон Паралимпийн наадмын үеэр 600 мянган аялагч тус хотод ирэх нь нийтийн тээврийн ачааллыг эрс нэмэгдүүлэх төлөвтэй байна. Токиод метроны ачаалал өндөр байдаг. Энэ дундаас Шинжүкү буудлаар өдөрт дунджаар 3.64 сая хүн зорчдог нь Гиннесийн номонд бүртгэгдсэн байдаг аж.

Японы засгийн газар долдугаар сарын 24-нөөс эхлэн багадаа хоёр долоо хоногийн турш зарим иргэдийг гэрээс нь ажиллуулах төлөвлөгөө боловсруулжээ. Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд уг үйл ажиллагаанд гурван мянган компанийн 600 мянга орчим хүн хамрагдана хэмээн найдаж байна. Олимпийн наадмын үеэр Токио хотын нийтийн тээврийн ачаалал 200 хувьд хүрэх тооцоог Чүо их сургуулийн эрдэмтэн Азума Тагүчи гаргасныг "Reuters" агентлаг мэдээлжээ.

Одоогийн байдлаар "Fujitsu" компанийн 50 мянга, “NEC” компанийн 10 мянган ажилтан гэрээсээ ажлаа хийх засгийн газрын төлөвлөгөөнд нэгдэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: CNN

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 431 санал өгсөн байна.

Дээшээ