Холливудын алдарт жүжигчин Ума Турман болон Этан Хоук нарын охин Маяа Хоук кино урлагт хөл тавилаа.
Тэрээр Netflix-ийн энэ сарын 4-нд дэлгэцнээ гарч эхэлсэн “Stranger Things” киноны гуравдугаар улирлын цувралд тогложээ.
Жүжигчин Ума Турман болон Этан Хоук нар 1998 оны тавдугаар сард гэрлэж 2003 онд хоёр тийш болжээ. Тэдний ууган охин Маяа 1998 онд мэндэлсэн бол хүү Ливон 2002 онд төржээ. Өдгөө 21 настай Маяа өмнө нь 2017 онд BBC телевизийн богино цуврал болох Little Women кинонд туслах дүр бүтээж байжээ.
Охиноороо бахархсан аав нь түүний талаар инстаграмдаа нийтэлжээ. “Та нарын зарим нь өнгөрсөн жил түүнийг Little Women-д тоглосныг анзаараагүй байх. Би түүний аав хэдий ч ахлах ангийнх нь зарим тоглолт, номеруудыг нь үзэлгүй өнгөрөөж байсан. Түүний дууг зарим нь мэддэг, зарим нь мэддэггүй байх. Гэхдээ Ноёд Хатагтай нар аа, одоо та бүхэн Маяа Хоук гэж хэн болохыг мэдэж аваарай. Тэр маш чадварлаг нэгэн" гэжээ.