Монгол улс Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн үндэсний илтгэлийг НҮБ-д танилцуулав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-18 08:20 GMT+8

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлийнхээ үеэр Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглээд тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий цогц зорилгуудыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа талаар дурьдав. Эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг тэрбээр онцлов.

7 дугаар сарын 16-19-ний хооронд болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас гадна 47 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна.

Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийг анх удаа ийнхүү НҮБ-д танилцуулав. 2015 оноос эхлэн зохион байгуулж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад эдүгээ давхардсан тоогоор нийт 158 улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Манай улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсантай холбогдуулан Норвег, Япон, Сьерра-Леон зэрэг улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид  үг хэлж, асуулт асуув.

Мөн өдөр буюу 2019 оны долдугаар сарын 16-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний хуралдааны нээлтэд оролцов. Нээлтэд 5 улсын хүүхдийн төлөөлөл үг хэлснээс Монголын хүүхдүүдийг төлөөлж, Гёте сургуулийн 9 дүгээр ангийн сурагч У.Номуундарь үг хэлж, дуу хоолойгоо илэрхийлжээ.

Эх сурвалж: ГХЯ 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 231 санал өгсөн байна.

Дээшээ