Владимир Путин Германы канцлерт төрсөн өдрийн мэнд хүргэжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-18 08:10 GMT+8

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркелийн 65 насны төрсөн өдрөөр баярын мэнд хүргэжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлэв.

Мэдэгдэлд дурдсанаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркелд утсаар төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн байна. Үүнээс өмнө Меркелд мэндчилгээ илгээсэн байжээ.Тэрээр “Герман, Европын улс орнууд төдийгүй дэлхий дахин таныг олон жил Германы канцлераар ажиллаж байгаад талархахын зэрэгцээ таны улс төрийн удирдах чадварыг үнэлдэг. Хэдий түвэгтэй асуудлыг ч гэсэн илэн далангүй хэлэлцдэг хоёр улсын харилцааг би хувьдаа үнэлж явдаг. Цаашид тантай хамтран ажиллаж, яриа хэлэлцээ хийхдээ таатай байх болно” хэмээв.

Эх сурвалж: Tass

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 231 санал өгсөн байна.

Дээшээ