ФОТО: 400 гаруй тамирчин өрсөлдөх Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс

2019-07-17 18:39 GMT+8

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт хотноо эхэллээ. Тэмцээн  долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Бөхийн өргөөнд болох юм.

Тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулах “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгуулахаар болжээ.

Тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улс, Йордан, БНСУ, Япон зэрэг орны баг тамирчид иржээ. 

Жюү жицүгийн Азийн АШТ-нд нийт 13 орны 19 ажиллаж байгаа бөгөөд манай улсын гурван шүүгч ажиллаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчид 331, өсвөрийн ангилалд 77, нийт 408 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрт 47 тамирчин өрсөлдөх аж. Өнөөдрийн тэмцээнд манай улсаас 17 тамирчин хүч, уран мэхээ сорих юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 250 санал өгсөн байна.

Дээшээ