Өмнөд Солонгост “Netflix” хэрэглэгчдийн тоо гурав дахин өсжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-18 09:15 GMT+8

АНУ-ын стриминг платформ болох “Netflix”-ийн Өмнөд Солонгос дахь хэрэглэгчдийн тоо жилийн дотор 3 дахин өсөж, 1.84 саяд хүрсэн байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард БНСУ-д “Netflix”-ийн үйлчилгээг ашигладаг 630 мянган хүн байсан бол энэ оны мөн үед хэрэглэгчийн тоо ийнхүү 1.8 саяыг давжээ.

Тоо баримтаас харахад эдгээр хэрэглэгчдийн 38% нь 20-оод насныхан байгаа бол 31% нь 30-аад насныхан, 15% нь 40-өөд насны хүмүүс байна.

Өдгөө цуврал, баримтат киноноос эхлээд олон жанрын киног албан ёсны эрхтэйгээр хүргэдэг “Netflix” дэлхий даяар 150 сая хэрэглэгчтэй болжээ. 

Эх сурвалж: Koreatimes    

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 237 санал өгсөн байна.

Дээшээ