“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийг хэлэлцлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-18 12:45 GMT+8

ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн семинар өчигдөр /2019.07.17/ Төрийн ордонд эхэллээ.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар зохион байгуулж байгаа тус семинарыг Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Бадарч хөтлөн явууллаа. 

Монгол Улсын хэмжээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судалгааны ажил, шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг семинарыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, “Бидний тодорхойлж байгаа шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцааг бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, бухимдал, хүчирхийлэл багатай, сэтгэлзүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах юм.

Хууль тогтоомжийн төслийг судалгаа, нотолгооны үндсэн дээр боловсруулж байх, төрийн бодлого болон эрдэм судлалын ажлын үр дүнгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Тиймээс УИХ-аас нийгмийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч, тэгш бус байдлыг арилгах шийдлийг олох зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна” гэдгийг онцлов.

Мөн семинарын нээлтэд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлсэн юм.

Дараа нь эхний өдрийн семинарын хоёр гол илтгэлийг танилцууллаа. Эхний илтгэлийг ЮНЕСКО-гийн Судалгаа, бодлого, форсайтын секцийн эрхлэгч Жон Кроули “Тэгш бус байдлын талаарх судалгаа-төрийн бодлогын шүтэлцээ” сэдвээр, хоёр дахь илтгэлийг МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат “Монголын нийгэм дэх тэгш бус байдал-төлөв байдал, чиг хандлага” сэдвээр хийсэн юм.   

Үргэлжлүүлэн эрдэмтэн судлаачид “Тэгш бус байдлын талаарх судалгаа, үзэл баримтлал, танин мэдэхүй”, “Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

Семинар өнөөдөр өглөө 09.00 цагаас Төрийн ордонд үргэлжилнэ. Семинарыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн сектор, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ